САЛБАРЫН БАЙДАЛ

Монгол Улсын экспортын нүүрсний хэмжээ 2023 онд анх удаа 70 сая тоннд ойртож түүхэн дээд үзүүлэлтийг тогтоолоо. “Боомтын сэргэлт”- ийн бодлогын бодитой хэрэгжилтийг илтгэх чухал үр дүнгийн нэг энэ. Нүүрсний экспортын голлох гарцууд Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Бичигт боомтуудаар төмөр замаар нүүрсийг гадаад зах зээлд хүргэхээр ажиллаж байгаа тул цаашид хүрэн нүүрсний экспорт өсөх төлөвтэй байна.

Бидний тухай

Гүүд тү грэйт ХХК нь 2019 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай компани юм. Өнөөдрийн байдлаар, тус компани нь нүүрсийг дотооддоо угааж баяжуулан экспортолж буй голлох аж ахуйн нэгж бөгөөд ингэснээр Монгол нүүрсний үнэ цэнэ, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсээр байна.
Гүүд тү грэйт нь 2019 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын ТОП аж ахуйн нэгжийн нэгээр тогтмол шалгарч ирсэн бөгөөд экспортын орлого, татвар хураамж, ажлын байр зэргээр дамжуулан улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулсаар байна.
 

Нүүрс экспорт

“Боомтын сэргэлт”- ийн бодлоготой холбоотой Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Бичигт боомтуудаар төмөр замаар нүүрсийг гадаад зах зээлд хүргэхээр ажиллаж байна.

Тээвэр

Тээврийн салбар нь өргөн уудам нутагтай, хүн ам харьцангуй сийрэг суурьшилтай манай улсын хувьд эдийн засагт чухал ач холбогдолтой салбарын нэг юм. Манай улсад авто, төмөр зам, агаар, усан замын үндсэн 4 төрлийн тээврийн дэд салбарууд үйл ажиллагаа явуулж байгаа ба тус компани нь авто зам, төмөр замаар үйл ажиллагаа явуулж байна

Төсөл хөтөлбөр

Монгол улсад MNS ISO 21500:2013 Төслийн удирдлагын арга зүйн стандартыг 2013 онд баталж, 2017 онд шинэчлэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжид нутагшуулан хэрэгжүүлэх ажилд “Төслийн Удирдлага Хөгжлийн Хүрээлэн” анхаарч ажиллаж байгаа ба манай компанийн хувьд ч энэхүү стандартын дагуу үйл ажиллагаагаа жигд явуулсаар байна.

  • Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, 36б, 176тоот
  • Goodtogreat083@gmail.com

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, 36б, 176тоот